Friday, January 28, 2011

Я.Батсуурь: Төрийн албан хаагчдаас сонирхлын зөрчлийн мэдүүлэг авдаг болно


batsuuri_ya_uih УИХ-ын гишүүн Я.Батсуурь, С.Оюун, Х.Тэмүүжин, Х.Баттулга, Ж.Сүхбаатар нарын есөн гишүүн Нийгмийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс уръдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл санаачилжээ. Энэ хууль батлагдсанаар зохицуулалт, хяналтгүй байгаа албан тушаалтны албан үүрэгтэй зөрчилдсөн хувийн сонирхлыг хориглох, хязгаарлах, зохицуулах эрх зүйн үндэс болно. Эрх бүхий дарга, даатлууд албаны бүрэн эрхээ хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгох затаар авлигад холбогдохоос урьдчилан сэргийлэх гэж төсөл санаачяагчид үзэж байна. Энэ талаар Я.Батсуурътай ярилцлаа. 
-Цоо шинэ харилцаа энэ хуулиар үүсэх юм байна. Хуулийн төслийн үзэл санаа, нйм хуулгай болох үндсэн шалттааныг Та бүхэн юу гэж тайлбарлах вэ?
-Монгол Улс уул уурхайн салбартаа түшиглэн хөгжих их гарааны өмнө ирээд байна. Тэндээс орж ирэх орлогыг дагасан авлига, хээл хахуулийн хэрэг болон шударга бус олон гэмт үйлдэл гарахыг үгүйсгэхгүй. Монголчуудыг хамгийн муухай харагдуулж байгаа зүйл бол авлига, хээл хахууль. Авлигатай тэмцэх хууль баталж, АТГ байгуулж, Авлигын эсрэг олон улсын конвенцид Монгол улс нэгдсэн ч авлигын хүрээ огтхон ч хумигдсангүй. Үүнд олон түмэн ихээхэн бухимдалтай хандаж буй. Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулсан хууль байдаггүй нь үүнтэй холбоотой учраас Ний-тийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг анх удаа санаачиллаа. Авлигын эхний шат бөгөөд авлигын гэмт хэргийн талаас илүү хувь нь ашиг сонирхлын зөрчлөөс шууд үүдэлтэй байдаг. Албаны тушаалын байдлаа ашиглаж ашиг олох зорилгоор ах дүү, амраг садан, найз нөхдөө ажилд авах, тодорхой албан тушаалд томилох, арын хаалгадах боломжыг хаах юм. Энэ хуулийн ойлгуулж, тайлабарлахад нэлээд ээдрээ, түвэг тэй. Зарим оронд ийм хууль мөрдүүлдэг, Европьш стандартыг Монголдоо нэвтрүүлэх гэж их ярьж, зорьж байгаа үед ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлсэн стандартыг бас нутагшуулах ёстой. Бусад улс оронд бараг байдаггүй ашиг сонирхлын нэг зөрчил манай улсад байдаг юм. Тэр нь нутгархах, жалга довны үзэл. Үүнийг төсөлд тусгах гээд чадаагүй. Хэлэлцүүлгийн үеэр олон нийт, бусад гишүүнийхээ санаа бодлыг сонсож байгаад энэ талын зүйл, заалт оруулах бодолтой байна.


-Нутгийн үзэл ашиг сонирхлын том зөрчил дагуулдаг юм шиг байна. Монголчуудын уламжлалт энэ сэтгэхүйг хуулбар зохицуулах боломж хэр байгаа вэ?
-Сонгуулийн тогтолцооноос шууд хамааралтай. Аймаг, сумыг сонгуулийн жижигхэн тойрогт хуваачихаар тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүнийн нөлөө шахалтаар төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулдаг, хөгжлийн томоохон асуудлыг биш жалга довны жижиг асуудлыг шийдэх гэдэг. Тийм учраас хуульд энэ талын зохицуулалт зайлшгүй хийж өгөх ёстой. Америкийн Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч хоёрыг нэг мужаас сонгож болохгүй гэсэн хууль байдаг юм билээ. Нэг байгууллагын толгойд нэг хүн томилогдлоо гэхэд тухайн газрыг нутгийнхаа хүмүүс, ах дүү, найз нөхдөөрөө дүүргэчихдэг явдал манайд бий. Ийм байдлыг хуулиар зохицуулах хэрэгтэй. Төрийн албан хаагчид хөрөнгө орлогоо жил бүр мэдүүлдэг. Түүнтэй адил ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг авдаг болох юм. Уг мэдүүлэг ил тод байна.Тавантолгой, Оюутолгойн төслийн зардлаар УИХ-ын гишүүд явлаа л гэдэг. Тэгэхээрээ цаад газрынхаа лооббийг хийгээд эхэлдэг тухай хэвлэлээр бичдэг. Энэ бол ашиг сонирхлын зөрчлийн нэг илрэл мөн. Уг газар очиж үзэх шаардлагатай бол төрийн албан хаагч төсвийн зардлаар, томилолтоор явах ёстой. Ашиг сонирхлын зөрчил гаргасан этгээдэд шат дараалсан арга хэмжээнээс гадна төрийн албанд ажиллах эрхийг нь хүртэл хасна. Авлига, хээл хахууль, албан тушаалын хэргийг хязгаарлах, бууруулахад Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс хүмүүс байхыг үгүйсгэхгүй.
 

-Авлигын хэргийг нотлоход бэрх. Түүнтэй адил ашиг сонирхльш зөрчлийг тусгай арга хэмжээний хүчинд илрүүлэх байх л даа. Яах ёстой вэ?
-Ашиг сонирхлын зөрчил бол тодорхой үйлдэл шүү дээ. Үйлдлээрээ нотлогдох хийгээд их хэмжээний орлого олсныхоо эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй бол орлогыг нь хурааж шууд хариуцлагад татна. Иргэн, байгууллагаас мэдээлэл авна. Төсөл батлагдвал Авлигын болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.
 

-Хамгийн их ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс УИХ-ын гишүүдийг гэдэг шүү дээ?
-Манай зарим гишүүн, сайд өөрийнхөө эрхэлж байсан бизнесийн салбарын сайд болдог нь үнэн. Өөрийн бизнесийн хөрөнгө оруулалт, эрх ашгийг хамгаалсан хуулийн төсөл боловсруулж, батлууддаг явдал бий. Түүнийг хуулиар хааж өгнө.
 

-Багагүй эсэргүүцэлтэй тулгарах тухай Та хэллээ. Гишүүд энэ төслийг дэмжих болов уу?
--Ирэх сараас төслийг хэлэлцэх байх. Дэмжүүлэхийн төлөө л ажиллана даа. Эсэргүүцлийг дийлэхгүй дээ хүрвэл олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын та хэдтэйгээ нийлж байгаад тэмцэнэ.

Го.Энхтөр

No comments:

Post a Comment