УИХ-ын Төрийн байгууллалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг авч хэлэлцээд нэгдсэн чуулганд оруулахаар дэмжиж шийдвэрлэлээ. Энэхүү сайн мэдээний хажуугаар байнгын хороо "нийтийн" гэсэн үгийг "төрийн" болгож, "сонирхол" гэсэн үгийг "ашиг сонирхол" гэсэн үгээр сольж өмнөх хууль тогтоомжийн үг хэллэгтэй нийцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Солихоор шийдвэрлэгдсэн эдгээр үг хэллэгүүд нь зөвхөн үг сонголт төдий биш бөгөөд төрийн албыг иргэдэд үйлчлэгч нийтийн алба болгон төлөвшүүлэх чиглэлд зорьж буй үзэл баримтлал, зарчмын томоохон шинэчлэлийг илэрхийлж байсан юм. Гэсэн хэдий ч хууль санаачлагчид төслийг нэг алхам урагшлуулж чадсандаа баяртай байна гэлээ. Хуулийн төсөл энэ долоо хоногийн нэгдсэн чуулганаар орж амжихгүй бол дараагийн долоо хоногийн нэгдсэн чуулганд анхны хэлэлцүүлэг хийгдэнэ гэж хүлээж байна.
Pages
- Мэдээ, мэдээлэл
- Хуулийн үзэл баримтлал
- Сонирхлын зөрчил гэж юу вэ?
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль
- Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
- Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
- Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
- Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хууль
- ЭБШ хуульд нэмэлт оруулах тухай хууль
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment