Wednesday, May 11, 2011

Ж.Сүхбаатар гишүүн сонирхлын зөрчлийн тухай...

Хууль гарахаас өмнө амжиж “хулгайл”

Мэдээллийн эх сурвалж http://politics.news.mn/content/66278.shtml

Сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдахаас өмнө өрсч хэдэн хууль батлахгүй бол дэмий юм болж мэдэх нь хууль тогтоогчид оо, нөхөрсгөөр зөвлөе. Учир нь энэ хууль та нарын нэлээдгүй хэсгийн хувийн эрх ашигтай зөрчилдөнө. Өнөөдөртөө биш ч маргааш “хэрэггүй ч энэ хуулийг баталлаа даа” гэж амаа барьж ч магад. Угаасаа ямар ч хүнд хувийн эрх ашиг нэгдүгээрт байдгийг бүгд мэднэ. Би ч гэсэн та нарын оронд байсан бол “хусалцаж” л байгаа. Яагаад гэвэл “хусахгүй байлгах нөхцлийг” хуульчлаагүй юм чинь.

Өнгөрөгч даваа гаригт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Я.Батсуурь, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нарын өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг Ардчилсан намын бүлэг хэлэлцэн дэмжээд, байнгын хороогоор оруулах асуудлыг түргэвчлэх үүрэг өгсөн байна. Яахаараа өөрсдийгөө боомилох юм хийж байдаг хүмүүс вэ, та нар чинь. Хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал УИХ-ын ихэнх гишүүдийг гэр бүлийн бизнес нь “хооллодог” юм байх чинь билээ. Тэгэхээр энэ хууль батлагдаж, гэр бүл, танил тал, найз нөхөддөө давуу байдал олгох, төрийн эрх мэдлийг хувийнхаа эрх ашигт ашиглах боломж чинь хумигдаад ирэхээр дансанд чинь орох мөнгөний тоо ч мөн багасна гэсэн үг.

Оройтсон хууль

Мэдээллийн эх сурвалж http://djargal.blogmn.net/66798/oroitson-huuli.html


Ардчилсан нийгмийн хэвийн үйл ажиллагааны суурь нөхцөл нь төр, зас гийн буюу нийтийн сайн засаглал. Ард чилал хөгжиж бэхжсэн ор нуудад сайн засаглалын тухай тодорхой хууль, журам байдаг бөгөөд тэдгээрийг төр, засагт ажиллаж буй хүн бүр бүх шатанд үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгож хэвшжээ. Сайн засаглалын ил тод байх, тайлагнадаг байх, үнэн байх, өөрөө холбогдоогүй байх дөрвөн суурь зарчмын дотроос өөрөө холбогдохгүй байх (be impartial) шаардлагыг эдүгээ манай улсын төр, засгийн төвшинд хамгийн илтээр үл тоомсорлож ирлээ. Хэдхэн жишээ хар даа.