Monday, April 18, 2011

Ж.Сүхбаатар олон нийтээс дэмжлэг хүсэв

2011. 04. 13.
Мэдээллийн эх сурвалж: http://politics.news.mn/content/62574.shtml
 
УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар өчигдөр орой МУИС-ын Хууль зүйн сургуулийн оюутнуудтай уулзаж “Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн төслийн талаар ярилцсан байна. Авлигын эсрэг гишүүдийн бүлгийн зүгээс уг төслийг боловсруулсан боловч парламентын төвшинд дэмжлэг авч чадахгүй байгаа тул ийнхүү залуустай уулзаж олон нийтийн зүгээс дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.  Тэрбээр “Үндсэн хуульд ч төржсөн сэтгэлгээ байна. Өмнө нь бүр дор намжсан сэтгэлгээтэй байсан. Бид “Public” гэх үгийг “төрийн” хэмээн ойлгож байна. Гэтэл төрийн үйл хэрэг бус нийтийн үйл хэрэг гэж ойлгох учиртай. Гадаадын орнууд ч “төрийн далбаа” гэлгүй “үндэсний далбаа” хэмээн нэрлэдэг. Иймд энэхүү хуулийг анх санаачлахдаа л “төр”-ийн бус “нийтийн алба” гэж оруулахаар шийдсэн. Энэ хуулийн гол агуулга нь нийтийн албанд удирдах албан тушаалд буй хүн хувийн аливаа ашиг сонирхлоор шийдвэр гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэх тухай юм. Гэвч УИХ-д энэ хуулийг батлуулахгүй байх ашиг сонирхол ч байна. Угтаа УИХ-д маш олон бизнесмэнүүд байна. Төрийн өндөр албан тушаалтнууд өнөөдөр хос морьтой явж байна. Тэгээд хувийн бизнестэй байдаг шалтгаанаа “Эхнэр, дүү нар маань л тэжээж байна. Гэр бүлийн гишүүдийн бизнес л миний амьдралыг авч явна” гэж тайлбарладаг. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтнууд цалингаараа амьдарч чадахгүй байхад энгийн иргэд яана гэсэн үг вэ. Түүнчлэн хуулийн төсөлд буй сонирхлын зөрчлийн мэдүүлэг нь мэдээлэлжүүлэх үүрэгтэй. Мэдээлэлтэй болсноор иргэдийн хяналт нэмэгддэг. Ер нь авлигын учир шалтгаан сонирхлын зөрчил дээр тулгуурладаг. Иймд энэ хуулийг УИХ-аар оруулан батлуулахад олон нийтийн дэмжлэг маш их хэрэгтэй байна” гэв. 

Б.Манд
 
 

No comments:

Post a Comment