Friday, January 28, 2011

Авлигын эсрэг хууль хийгээд ашиг сонирхлын зөрчил


ННФ-ын менежер Ж.Баярцэцэг

Авилгалтай тэмцэх,  түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон эрхзүйн шинэ орчныг бүрдүүлэх зорилгоор авилгалын эсрэг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа юм.  Энэхүү хуулийн төслөөс үззэхэд авилгалтай тэмцэх байгууллагын эрхзүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг түлхүү зохицуулжээ. Түүнчлэн авилгалтай тэмцэхэд олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тодорхойлсон авч  урьдчилан сэргийлэхтэй холбоотой зохицуулалт нь учир дутагдалтай болжээ. 

Авилгалаас урьдчилан сэргийлэх  нэг гол нөхцөл нь сонирхлын зөрчлийг хуулиар сайн тодорхойлж зохицуулах явдал юм.  Хуулийн  төсөлд сонирхлын зөрчлийн талаарх тодорхойлолт байхгүйн зэрэгцээ төслийн долдугаар зүйлд авилгалаас урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой албан тушаалтнуудын тодорхой үйлдэл хийхийг хориглохоор  заасан нь хангалтгүй юм.

Я.Батсуурь: Төрийн албан хаагчдаас сонирхлын зөрчлийн мэдүүлэг авдаг болно


batsuuri_ya_uih УИХ-ын гишүүн Я.Батсуурь, С.Оюун, Х.Тэмүүжин, Х.Баттулга, Ж.Сүхбаатар нарын есөн гишүүн Нийгмийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс уръдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл санаачилжээ. Энэ хууль батлагдсанаар зохицуулалт, хяналтгүй байгаа албан тушаалтны албан үүрэгтэй зөрчилдсөн хувийн сонирхлыг хориглох, хязгаарлах, зохицуулах эрх зүйн үндэс болно. Эрх бүхий дарга, даатлууд албаны бүрэн эрхээ хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгох затаар авлигад холбогдохоос урьдчилан сэргийлэх гэж төсөл санаачяагчид үзэж байна. Энэ талаар Я.Батсуурътай ярилцлаа. 

Монголд сонирхлын зөрчил байна уу?

2010 оны 12 сарын 16
  Мэдээллийн эх сурвалж: http://politics.news.mn/content/45129.shtml
УИХ-ын нэр бүхий гишүүд Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Төрийн албанд нүүрлээд байгаа авлигын эсрэг тэмцэхийн тулд хамгийн түрүүнд төрийн албан тушаалтнуудын сонирхлын зөрчлийг хязгаарлаж, хуульчилж өгөх ёстой гэж хууль санаачлагчид хэлж байна. Тиймээс бид энэ удаа,

1.Сонирхлын зөрчил Монголд байна уу, байгаа бол ямар хэлбэрээр?

2.Сонирхлын зөрчлийг хуулиар зохицуулах ёстой юу, өргөн баригдсан хуулийн төслийн талаар та ямар саналтай байна вэ?

3.Сонирхлын зөрчлийн тухай хуулийг батлан гаргахад манай улстөрчид бэлэн үү? 

гэсэн гурван асуултад УИХ-ын гишүүдээс нэгэн зэрэг хариулт авсан юм. Сонирхлын зөрчлийн тухай хуулийн талаар бид өмнө нь хоёр ч удаа хууль санаачлагчдын тайлбарыг хүргэсэн тул энэ удаа гишүүдийн байр суурийг сонслоо.

Л.Гантөмөр: Шууд мэтгэлцээний хэлбэрт оруулчихгүй бол энэ хууль дэмжигдэнэ

-Сонирхлын зөрчил гурван зүйл дээр харагддаг. Нэгдүгээрт УИХ-ын гишүүд хууль батлахдаа сонирхлын зөрчилд орж байна. Өөрийн эрхэлдэг бизнес, аж ахуйн салбартай нь холбоотой зохицуулалт хийж байгаа хуулийн төслүүд дээр ороод, ажлын хэсэг ахлаад ажиллаж байна. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашихдаа өөрийнх нь бизнес эрхэлдэг салбартай холбоотой яамыг тэргүүлж байна. Барилгын бизнес эрхэлдэг хүн Барилгын яам толгойлох жишээтэй. Үүнийг хуулиар зохицуулах ёстой. Өөрийнх нь, эсвэл гэр бүлийнх нь хүн бизнесийн байгууллагад ажилладаг, хувьцаа эзэмшдэг тохиолдолд тэр чиглэлийн үйл ажиллагааг хариуцдаг яамыг толгойлж болохгүй. Өөрөөр хэлбэл, газар тариалангийн бизнес эрхэлдэг хүн Хөдөө аж ахуйн яамыг удирдаж болохгүй нь байна. Төрийн албан тушаалтан төрийн боддлого шийдвэрийг өөрийн болон гэр бүлийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн явуулдаггүй байх ёстой. Сонирхлын зөрчлийн гурав дахь хэлбэр нь тодорхой албан тушаал хашиж байгаад ажлаасаа гарахдаа өөрийн эрхэлж байсан салбарт бизнес хийх, мэдээллийн давуу байдлаа ашиглах явдал. Хөдөө аж ахуйн яаманд удирдах албан тушаал хашиж байсан хүн ажлаасаа гарангуутаа хөдөө аж ахуйн компанийн захирал болоод явчихаж байна гэдэг бас л сонирхлын зөрчилд орсны нэг хэлбэр. Ийм л учраас Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа юм. Нэг хуулиар шийдэж чадахгүй байна л даа. Угаасаа сонирхлын зөрчилд орохгүй байна гэдэг маань өөрөө улс төрийн их том соёл юм, улс орон болгон л үүний төлөө эрвийх дэрвийхээрээ хичээж байна.

Сонирхлын зөрчлөө ”хазаарлах”-ыг дэмжив

2011 оны 1 сарын 17
Мэдээллийн эх сурвалж: http://politics.news.mn/content/50181.shtml

Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль шаардлагатай байгааг сүүлийн гурван жил ярьсан билээ. Тиймээс ч гишүүд төрийн өндөр албан тушаалтан, эрх баригчдын сонирхлын зөрчлийг хазаарлах хэд хэдэн хуулийн төсөл боловсруулсан ч өнөөг хүртэл хүчин төгөлдөр хууль болоогүй. Хамгийн сүүлийнх нь буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг Х.Тэмүүжин нарын гишүүд санаачлан боловсруулсан. УИХ-ын гишүүдээс энэ хуулийн төслийг дэмжиж байгаа эсэхийг асуулаа. Дэмжиж байгаа бол хуулийн хамрах хүрээ, хуульд ямар зохицуулалт орох ёстой вэ гэсэн асуултад эрхэм гишүүд ийн хариулж байна.

Ц.Сэдванчиг: БУСАД ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДӨЖ БАЙГАА ЭСЭХИЙГ САЙН ХЯНАХ ХЭРЭГТЭЙ

-Манай намын бүл­гээс гарсан хуу­лийн төслийг бо­ловс­руулах ажлын хэс­гийг би ахалж бай­гаа. Авлигын эс­рэг, авлигыг буу­руу­лах, төрийн эрх мэдлийг ашиг­лаж бизнес хий­дэг, баяждаг, хуй­валддаг тогтолцоог болиулах зорил­готой хууль. Болиулдаггүй юм гэхэд ба­гасгах байх. Энэ утгаар нь би дэмжиж байгаа. Гэхдээ гишүүдийн өр­гөн барьсан хуулийн төслийн зүйл заалтыг харахад Үндсэн хууль, УИХ-ын тухай хуультай харшилж байгаа зүйл байсан. Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны эрх мэдлийг нэлээд нэмэгдүүлсэн байсан. Мөн УИХ-ын гишүүн Засгийн газ­рын гишүүн болсон бол байнгын хороо, УИХ-ын чуулган дээр санал өгөх л эрхтэй гэсэн байгаа. Бусад эр­хийг нь хязгаарлахаар Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүний бие даасан байдалтай зөрчилдөж бай­на уу гэдгийг анхаарах ёстой. Тө­рийн албан тушаал, эрх мэдлээ ашиг­лаж бизнес хийдэг. Тэр нь улс орны эрхийг ашгийг хохироож, төрийн нэр хүндийг унагаадаг. Эдийн зас­гийн сонирхлоор төрийн ажил явуул­дгаас болж Монгол төрийн нэр хүнд унаж байгаа. Тиймээс со­нирх­лын зөрчлийг зохицуулах хууль зайлшгүй шаардлагатай. Одоо хуульчлаагүй л болохоос хэнд, ямар сонирхлын зөрчил байгаа нь мэ­дэгддэг. Мөн төрийн чухал ал­бан тушаалд өөрсдийнхөө хүнийг то­ми­луулдаг. Түүгээрээ дамжуулж бизнес хийдэг. Эргээд нөгөө хүнээ хам­гаалдаг жишиг бий. Тиймээс ал­бан тушаалын наймааг зохицуулах зүйл заалтууд хуулийн төсөлд орсон байна лээ. 

Сонирхлын зөрчилгүй байхыг гишүүд дэмжиж байна

2011 оны 1 сарын 21
Мэдээллийн эх сурвалж: http://politics.news.mn/content/50952.shtml

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм. Ашиг сонирхлын зөрчилдөөний тухай хууль шаардлагатай байгааг олон хүн хэлж байгаа. Гэсэн хэдий ч ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах дорвитой хууль гаргаагүй өдийг хүрсэн. Харин Х.Тэмүүжин нарын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжиж байгаа эсэхийг сонирхсон юм. Хэрэв уг хуулийг дэмжвэл цаашид юун дээр анхаарах ёстойг ч тодрууллаа. 

Ч.Улаан: ХУУЛЬ ГЭДЭГ АГУУЛГААР НЬ ДЭМЖИЖ БАЙНА

-Ашиг сонирх­лын зөрчилдөөний тухай хууль гарах ёстой гэж бодож байна. Би хууль гэдэг агуулгаар нь үүнийг дэм­жиж байгаа. Хэ­лэл­цүүлгийн яв­цад олон талаас ярих байх. Тэр үед тодорхой заал­тууд дээр нь ярина. Ер нь ашиг сонирхол, эрх ашгийн зөрчил гар­даг уу гэвэл гардаг. Иймээс хуу­лиар хатуу зохицуулах хэрэгтэй. Түүнээс биш манай улсад энэ асуудлыг ёс зүйгээрээ зохицуулаад явах соёл алга байна. Тэгэхээр хуулиа сайн хэлэлцэж, гаргах шаардлагатай. 

Thursday, January 27, 2011

Сонирхлын зөрчлийн хуулийг та дэмжих үү?

2011 оны 1 сарын 12
Мэдээллийн эх сурвалж: http://politics.news.mn/content/49413.shtml

Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж эхлэх ёстой байсан ч хойшиллоо. Оны өмнө хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн энэ хуулийн хэлэлцүүлэг ирэх долоо хоногт эхлэх бололтой. Төрийн албан хаагчид болоод албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос тусгаарлах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн цэвэр тунгалаг байдлыг бий болгох тухай хууль л даа. Бид үүний өмнө “Сонирхлын зөрчил Монголд байна уу?“ гэсэн асуултаар УИХ-ын гишүүд, улстөрчдөд хандаж, асуулга явуулахад бүгд нэгэн дуугаар “Ашиг сонирхлын зөрчил Монголд байна. Нэн ялангуяа төрийн албыг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашигласаар байна. Тийм учраас сонирхлын зөрчлийг хуулиар зохицуулах хэрэгтэй” гэж хариулсан билээ. Тиймээс энэ удаа УИХ-аар хэлэлцэгдэж эхлээд байгаа Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийн төслийг та дэмжиж байна уу? Дэмжиж байгаа бол, үгүй бол яагаад? гэдэг асуултад хариулт авч, гишүүдийн байр суурийг хүргэж байна.  

Э.БАТ-ҮҮЛ: Нийтээрээ энэ хуульд анхаарал хандуулах ёстой

-Дэмжихээр барах уу. Их чухал ач холбогдолтой хууль. Энэ хууль батлагдсанаар төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашиглах явдал хязгаарлагдана. Өнөөдөр манай нийгэмд ард түмний тусын тулд ажиллах үүрэг хүлээж төрийн эрх мэдэлд гарч ирсэн хүмүүс, хэсэг бүлэг энэ эрх мэдлийг өөрийнхөө сайн сайхны төлөө ашиглах, ажиллах явдал дэндүү газар авсан. Нийгмийн ашиг сонирхлын төлөө үйлчлэх ёстой хүмүүс маань хувийнхаа ашиг сонирхолд захирагдаад байна. Одоохондоо зарим нь энэ хуулийн ач холбогдлыг төдийлөн сайн ойлгохгүй байж магадгүй. Тиймээс нийтээрээ наад хуульд анхаарлаа хандулах ёстой. Наад зах нь ашиг сонирхлын зөрчилтэй хүн тухайн асуудлаар шийдвэр гаргахад оролцдог байдлыг зогсоох хэрэгтэй.

Сонирхлын зөрчлийг хуульчлах уу?

Мэдээллийн эх сурвалж: http://politics.news.mn/content/50095.shtml
 
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газартай хамтарч 2009 оны тавдугаар сард Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгээр Нээлттэй сонсгол хийсэн билээ. Хүний эрхийн дэд хорооноос долдугаар сарын 1-ний хэргээр хийсэн Нээлттэй сонголын дараах хоёр дахь сонсгол болсон юм. Харин энэ сонсголын дараа УИХ-ын гишүүд болон олон нийтээс “Авлигатай тэмцэх газар жинхэнэ “тул”-нуудаа барьж чаддаггүй, “жараахай”-нуудтай л хөөцөлддөг юм байна шүү дээ” гэсэн шүүмжлэл хүлээсэн билээ. Гэвч үнэн хэрэгтэй тэр “жараахайнууд”-аа ч барьж чадахааргүй хууль эрх зүйн орчинтой байсан гэдгийг “Иргэний танхим”-д болсон хэлэлцүүлгийн үеэр гишүүн Х.Тэмүүжин хэлсэн. Ийм хууль эрх зүйн орчинтой нөхцөлд авлигатай тэмцэнэ гэдэг нь нийгэмд хий хоосон сенсааци дэгдээх, “скандал” үүсгэхээс цаашгүй байдаг гэдгийг анх 2006 онд АТГ-ыг байгуулснаас хойшхи бараг дөрвөн жилийн ажил бэлхнээ харуулсан билээ. АТГ-ын нөхөд энэ хугацаанд сумын сургуулийн эрхлэгч, гаалийн хэдэн байцаагч, торгуулийн мөнгө хувьдаа завшсан замын цагдаагийн хэргийг л шийдсэнээс бус өөр олигтой үр дүн гараагүй билээ. Харин энэ газарт шалгагдаж байсан нөгөөх “акул”-ууд хэмээх том хэрэгтнүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд бүгд л “улс төрийн ямар нэгэн учир шалтгаанаар хэлмэгдсэн” болж таараад, хэргийг нь хэрэгсэхгүй болгоод өнгөрсөн.

Сонирхлын зөрчлийг дарах дархлаа

Б.Алтанцэцэг
Мэдээллийн эх сурвалж: Ардчилал сонин

Ардчилал, шударга ёсыг эх орондоо авчрахын төлөө эхний эгнээнд оройлон босч, тэмцэж, тэмүүлж явсан, “Ардчиллын алтан хараацай” С.Зориг агсан “Эрх ашгаа эрэмбэлчихье. Хувийн эрх ашиг байхгүй гэж худлаа яриад хэрэггүй. Гэхдээ эхлээд эх орны, дараа нь намын, тэгээд тухайн ажил үүргийн, хамгийн эцэст нь хувийн эрх ашгийг тавья” гэж хэлсэн билээ. Энэ бол нэг ёсондоо төрийн албан тушаалтнуудын дагаж мөрдөх ёстой хамгийн чухал зарчим. Гэвч өнөөдрийн манай нийгэмд энэ зарчмыг эсрэгээр нь хэрэгжүүлж байна.

Ялангуяа, төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлоор эрхэлсэн ажил, албан тушаалдаа ханддаг болсон тухай шүүмжлэл, мэдээлэл байнга сонсогдож байгаа нь төрийн албанд ашиг сонирхлын зөрчил газар авсныг бэлхнээ илтгэнэ. Албан тушаалаа хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж, эд материалын болон бусад ашиг хонжоо олсон нэгэнд нь хариуцлага хүлээлгэсэн тохиолдол цөөн бус бий. Гэвч энэ нь тийм ч хангалттай биш. Зарим нэгнийх нь толгойг илээд ямар ч шийтгэлгүй өнгөрөх жишээтэй. Ингэж ашиг сонирхлын зөрчил гаргагчдыг өөгшүүлж, дэвэргээд байвал эд хөрөнгө нь улам арвижиж, шунал нь дийлдэхээ болино бус уу. 

Авлигын хэрэгт том багын ялгаа гэж байдаггүй

С.Будрагчаа
Мэдээллийн эх сурвалж: http://news.guren.mn/content/13122.shtml


Өнгөрсөн хавар Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газрыг хийсэн ажлаа танилцуулахыг шаардсан. Уул нь хуулиндаа бол АТГ зөвхөн УИХ-д ажлаа танилцуулах үүрэгтэй болохоор Ч.Сангарагчаа дарга “АТГ өөрийн хийсэн болон хийж буй ажлаа зөвхөн УИХ-д л танилцуулах үүрэгтэй. Тайлагна гэсэнд нь тайлагнахгүй.” хэмээн хариулсан нь буруудлаа. Бухимдсан ерөнхийлөгч маань хэн ч шалгах эрхгүй энэ байгууллага тэгэхээр юу хийгээд байгаа юм. Авлигын загалмайлсан эцэг гэгдэгч хүмүүс /Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бололтой/ сул чөлөөтэй яваад байхад танай байгууллага зүгээр л сум хорооны ажилтантай зууралдаад байна. Танай байгууллагыг Авлигатай тэмцэх газар биш, авлигатай тэнцэх газар гэмээр болж хэмээн ундууцсан. Төрийн тэргүүнээсээ эхлээд түмэн олноороо жилдээ 16 тэрбум төгрөгийн төсөвтэй дээрх сүржин байгууллагаас авлигын маш том хэргийн илрүүлэлтийг хүлээсээр өнөөдрийг хүрсэн. Яг үнэндээ АТГ өөрийн чадах чинээгээр зүтгэж, чамгүй хэргийг илрүүлсэн байдаг. Харамсалтай нь илэрсэн авлигачдаас нь шийтгэл хүлээсэн хүн бараг байдаггүй аж. Ер нь бол  авлигын хэрэгт том багын ялгаа байдаггүй. 

Бидний амьдрал дахь сонирхлын зөрчил

М.Чимэддорж, Судлаач
Мэдээллийн эх сурвалж: http://chimeddorj.blogspot.com/2010/12/blog-post_28.html

 Үлдэх хүнээр ачаа бүү татуул

Өрнөдийн улс төр, эдийн засгийн ухаанд эзэн ба агентийн асуудал (Principal agent problem) гэсэн ойлголт бий. Энэ нь өмчийн эзэн ба тодорхой гэрээний үндсэн дээр түүнтэй ажилладаг, өмчийг захиран зарцуулах эрх бүхий этгээд (агент)-ийн хооронд үүсдэг асуудалуудыг хэлж байгаа юм.

Эзэн ба агентийн асуудал нь мэдээллийн гажуудал ба хүртээмжгүй байдал (asymmetric information)-аас үүсэх ёс суртахууны эрсдэл (moral hazard), сонирхлын зөрчил (conflict of interest) гэсэн дотоод шалтгаантай гэж үзнэ. Ёс суртахууны эрсдэл ба хувь хүний оюун санааны үнэлэмжид суурилсан ёс зүйн ойлголт нь босон суун бичиж боломгүй том сэдвийн дээр, энэ удаад УИХ-аар сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлж байгаатай холбогдуулан сонирхлын зөрчил гэж юуг хэлээд байгаа тухай товч өгүүлсү.

Ашиг сонирхлын зөрчил

Б.Мандах
  Мэдээллийн эх сурвалж: http://politics.news.mn/content/47718.shtml

 
Хөзөр тарааж дууслаа. Хамгийн сайн “мод”-той нь хожих шийдвэрлэх тоглолт. Надад боломжийн хөзөр иржээ. Хэн нэгэнд хатан байхгүй л бол би хожих нь тодорхой. Харин хажуугийн нөхөрт дундаж хөзрүүд байгаа бололтой. Урдаас хараад сууж буй залуугийн царайг харвал хожигдох нь гарцаагүй байгаа бололтой. Гэнэт газарт нэг хөзөр унасан байгааг бид олж харав. Бидний зүг харах “дөрвөлжингийн эмэгтэй”. Тоглогчдод асуулт гарч ирлээ. Энэ хөзрийгтоглолтод  оруулах уу? Миний гарт байгаа сайн мод дахиж ирэх нь эргэлзээтэй тул би энэ хөзрийг энэ удаагийн тоглолтод оруулахгүйгээр өнжөөхийг хүсэж байна. Тоглоомыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэ хөзөр тоглолт эхлэхэд оролцоогүй тул нэг удаагийн тоглолт өнжөөхөд буруудах зүйл байхгүй. Харин хажуугийн нөхөр тоглолтод оруулахыг шаардлаа. Газарт буй модыг тоглолтод оруулснаар түүний гарт буй хөзөрт хослол үүсэх боломж нэмэгдэх аж. Дутуу хөзрөөр хожлоо шийдэх нь шударга бус хэмээн өөрийн үндэслэлээ тайлбарлав. Урдаас харж буй залуу шийдвэрлэх тоглолтыг ийм маргаантай байдалд хийж болохгүй гэдгээ хэллээ. Түүнийхээр энэ тоглолтыг бүхэлд нь цуцлах санал гаргав. Түүний гарт буй хөзөр өөрт нь хожил авчрахгүй тул дараагийн тоглолтыг гаргах нь түүний зорилго байв. Энэ хөзрийгтоглолтод  оруулах уу? Бид шийдвэр гаргаж чадсангүй. Яагаад гэвэл бидэнд тус бүрт нь ашиг сонирхол байна. Хамгийн гол нь бид шийдвэрийг өөрсдөө гаргах гэж оролдоод байгаад байна.

СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ШААРДЛАГАТАЙ ЮУ?

Сонирхлын зөрчил

Д.Жаргалсайхан, Эдийн засагч
Мэдээллийн эх сурвалж: http://jargalsaikhan.niitlelch.mn/content/1405.shtml 

Засаглалын үр өгөөжийг нэмэгдүүлэх, нэгэнт уначихсан төрийн нэр хүндийг  аврах, улмаар иргэдийн амьдралын төвшинг дээшлүүлэхэд хамгийн их нөлөө болох атлаа хамгийн бага зардалтай ганцхан өөрчлөлтийг  хийх цаг нь болжээ. Энэ бол төр засгийн хананд ургаж,  манай нийгмийн бүх хэсгээр түгэн тарсан, нийгмийн хэвийн амьдралыг задлан ялзруулж байгаа хөгц болох сонирхлын зөрчилийг арилгах явдал мөн.
Сонирхлын зөрчил эдүгээ төрийг дампууруулж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулан, гацаан зогсооход хүргээд байгаа бөгөөд энэ хөгцийг Монголын нийгэм эхнээс нь соргог харж, устган дарж чадаагүй,  төр засаг  өөрөө ганц ч буруутантай хариуцлага тооцоогүй явж ирсний эцэст энэ хөнөөл нийгмийн суурь үндэс рүү улам бүр шигдэн, өмхийрүүлж байна.

Ашиг сонирхлын зөрчил Авлигын суурь болдог хэмээн ярьлаа

Мэдээллийн эх сурвалж http://www.president.mn/mongolian/node/1424

Иргэний танхим: Шинэ хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг

Ашиг сонирхлын зөрчлийн тухай шинэ хуулийн төслийг Иргэний танхимд өнөөдөр нээлттэй хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын шинэ оны анхны хэлэлцүүлгийн Хуулийн нэр их урт юм. “Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” гэжээ. Энэ хуулийн төслийг УИХ-ын Х.Тэмүүжин тэргүүтэй хэсэг гишүүн санаачлан боловсруулсан юм.
Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Бурмаа удирдаж, “Сонирхлын зөрчлийн тухай ойлголт, Монгол Улс дахь сонирхлын зөрчлийн нөхцөл байдал, түгээмэл хэлбэрүүд”, “Австрали Улс дахь ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт”, “Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулж буй гадаад  орнуудын туршлага” гэсэн сэдвээр судлаачид мэдээлэл хийж, шинэ хуулийн төслийг  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулав.

СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ: Харьцуулсан мэдээлэл (Балтын болон постсоциалист зарим улсуудын зохицуулалт)

Сонирхлын зөрчлийг зохицуулах бодлого нь ардчилсан тогтолцоонд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, засгийг ил тод, хяналттай болгохыг зорьдог бөгөөд авлигаас сэргийлэх, олж илрүүлэх, мөрдөн шалгах хэрэгсэл, түүнчлэн хариуцлага тооцох механизмын нэг хэсэг болдог. Тиймээс сонирхлын зөрчлийн зохицуулалт нь тухайн улсын авлигатай тэмцэх өргөн хүрээний бодлогын чухал хэсэг юм.

Monday, January 24, 2011

СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ: Үндсэн ойлголт

Хүн бүр хувийн сонирхолтой байдаг, хувийн сонирхол нь хувь хүнийг тодорхойлогч гол шинж, хүнээс салшгүй жам ёсны зүйл юм.

Нийтийн албан тушаалтан ч бусдын адил хувь хүн. Иймд тэдний хувийн сонирхол нийтийн сонирхолд үйлчлэх нийтийн албаны үүрэгтэй нь зөрчилдөж болно. Харин зөрчилдсөн сонирхлыг зүй зохистой тодорхойлж, мэдээлж, үр нөлөөтэй, ил тод байхаар зохицуулахгүй бол сонирхлын зөрчилтэй нөхцөл байдалд гүйцэтгэсэн нийтийн албан тушаалтны аливаа үйл ажиллагаа нь ёс зүйн алдаа, албан тушаалаа урвуулан ашигласан явдал, цаашилбал авлигын гэмт хэрэг болдог.

Friday, January 21, 2011

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН СОНИРХОЛЫГ ЗОХИЦУУЛАХ, СОНИРХОЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ТАНИЛЦУУЛГА

Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

Монгол Улсын Их Хурлын 2005 онд соёрхон баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенциор хүлээсэн "....ил тод байдлыг дэмжих, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, бэхжүүлэх,  ...Төрийн албан тушаалтан нь төрийн албан тушаалтны хувьд гүйцэтгэх чиг үүрэгтэй нь холбогдуулан сонирхлын зөрчил үүсгэж болох албан үүргээс гадуурх үйл ажиллагаа, ажил, хөрөнгө оруулалт, хөрөнгө, том хэмжээний бэлэг буюу ашиг орлогын талаар эрх бүхий холбогдох байгууллагад мэдүүлж байх арга хэмжээ, тогтолцоог зохих тохиолдолд дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн тогтоох " талаар дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, "Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-д тусгагдсан "Төрийн албанд иргэдийн итгэх итгэлийг дээшлүүлэх, авлигыг арилгах, албан хаагчийн үйл ажиллагааг ил тод болгож сонирхолын зөрчлөөс ангид байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх " зорилтыг хэрэгжүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд "Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх", "Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах", "Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах", "Эрүүгийн хуульд нэмэлт оруулах" тухай хуулиудын төсөлийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байна.